МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Ажлын байрны нэр Тусгай шаардлага Ерөнхий шаардлага

Өгөгдлийн шинжээч

 

-Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй

-Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай

-Статистик мэдээ боловсруулах талаар төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно

-Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой

-T-SQL, Excel, Tableau, Power BI, Qlick Veiw програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай бол давуу тал болно

 

 

 

 

 

-Харилцааны соёл, ёс зүйтэй

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

-Англи хэлний зохих мэдлэгтэй

-Багаар ажиллах чадвартай

-Цагийг үр бүтээлтэй ашигладаг

 

-Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай

 

 

Вэб хариуцсан мэргэжилтэн

 

-Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Цахим хуудас болон мобайль апликейшн хөгжүүлэх, вэб серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах чадвартай

-Мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй

-Linux, өгөгдлийн сангийн програмчлал, php, html, css, js web-ийн орчинд ажиллах чадвартай

-Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай

Мэдээллийн системийн хөгжүүлэгч

 

-Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй

-Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах  чадвартай

-Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх чадвартай

Мэдээллийн системийн интерфейс дизайнер мэргэжилтэн

/түр/

-Компьютерийн график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

– Компьютерийн график дизайн, вэбийн дизайн, мэдээллийн системийн дизайны хөгжүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай

-Хэрэглэгчийн шаардлагын загварчлах, дизайны асуудлыг шинжлэн, шийдэл боловсруулах чадвартай

-цаг үедээ нийцсэн шинэлэг, дизайны ололтуудыг нэвтрүүлэх эрмэлзэлтэй

HTML5, CSS3, Bootstrap, Adobe PS, Ai, In, дизайн, програм хангамжийн загварчлалын хэрэглүүрүүд ашиглах чадвартай

 

ЖИЧ: Энэ хичээлийн жил төгсөх оюутан байж болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар