Шведийн Ёншопин Их Сургуултай хамтран ажиллана

Share Button

МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Г.Эрдэнэбаяр, Шведийн Ёншопин Их Сургуулийн Боловсрол судлал, Мэдээлэл харилцааны сургуулийн багш, гадаад харилцааны зохицуулагч Лена Виналд Мөллер нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль нь бизнес менежмент, боловсрол ба олон нийтийн харилцаа, эрүүл мэнд, инженерийн 4 бүрэлдэхүүн сургуультай бөгөөд Боловсрол ба олон нийтийн харилцааны сургуультай нь улс төр, сэтгүүлзүй, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр багш оюутны солилцоо явуулж, сургалт судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулахаар ярилцлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар