“Торгоны зам – кино наадам”-д оролцохыг урьж байна

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй “Торгоны замын их сургуулиудын сүлжээ” (SUN) байгууллагаас гишүүн сургуулиудынхаа оюутнуудын дунд “Торгоны зам дагуух худалдаа, зах зээл” сэдвээр богино хэмжээний кино хийх уралдаан анх удаа зарлаж байна.

Уралдаанд оролцох материал хүлээн авах эцсийн хугацаа нь 2019 оны 8 дугаар сарын 15 бөгөөд шалгаруулалтын хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 10-нд дуусна. Тэмцээний тэргүүн дээд шагналыг 2019 оны 9 дүгээр сарын 21-нд SUN байгууллагын 5 дугаар чуулганы үеэр гардуулж, шалгарсан богино хэмжээний киног чуулганы хаалтын ёслолын ажиллагааны үеэр тоглуулна.

Шалгуур:

  • SUN байгууллагын гишүүн их сургуулийн оюутан байх;
  • Өөрийн хийсэн видео байх (Филтр ороогүй байх, Хөгжим ороогүй байх, яриа тайлбар ороогүй байх)
  • Оролцогч бүр 3 хүртэлх видео файл илгээж болно.

Хэрхэн оролцох:

  • Хавсаргасан маягтыг бөглөх.
  • Видео файлаа FLV формат руу хувиргасан байх (https://www.files-conversion.com хуудсыг ашиглах боломжтой)
  • Оюутны үнэмлэхийн хуулбар хийх.
  • Дээрх материалуудаа filmroadia@gmail.com хаяг руу илгээнэ

Техникийн шаардлага:

  • Видео аспект харьцаа: 16: 9
  • Хэмжээ: 1280*720
  • Чиглэл: Хэвтээ
  • Формат: FLV
  • Чанар: Moderate
  • Урт: Хамгийн ихдээ 2 мин

Шагнал:

  • Grand Prix шагнал -1: SUN байгууллагын 5 дахь удаагийн чуулганд урилгаар оролцох эрх (онгоц, зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал хариуцна), өргөмжлөл
  • Шилдэг байр-2: SUN-2019 бага хуралд оролцох эрх (зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал хариуцна), өргөмжлөл
  • Тусгай байр-5: Өргөмжлөл
  • Шагналт байр-5: Өргөмжлөл

Зохион байгуулагч:

  • SUN байгууллагын оюутнуудын нарийн бичгийн газар
  • SUN байгууллага

Ивээн тэтгэгч:

  • Иран улсын Алламех Таватаба-и их сургууль (Allameh Tabataba’i University)
  • БНСУ-ын Гёнгсанбук мужийн Захиргаа

Холбогдох хаяг: filmroadia@gmail.com

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар