ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд тэнхимийн туслах ажилтан /түр/ сонгон шалгаруулж авна

Share Button

Мэргэжил: Хүрээлэн буй орчин, Байгаль орчны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Хээрийн судалгааны ажилд оролцож байсан туршлагатай, оюутны хээрийн дадлага зохион байгуулах чадвартай байх
  • Бичиг хэрэг архивийн стандартын шаардлага хангасан баримт боловсруулах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгийн чадвартай байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний үндсэн ба ахисан түвшний программууд, статистик боловсруулалтын програм дээр ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2019 оны 9 дүгээр сарын 12-18-ны өдрийг дуустал /ажлын өдрүүдэд/ 09.00-17.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар