Латвийн Ригагийн Техникийн Их Сургуульд магистрын хамтарсан хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулна

Share Button

МУИС -ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхимээс Латвийн Ригагийн Техникийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй магистрын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 3 оюутныг сонгон тэтгэлгээр суралцуулна. Тэтгэлэгт Латви улсад суралцах нэг жилийн сургалтын төлбөр, замын зардал, хагас жилийн байр болон амьдрах зардал багтсан болно.

Суралцагч суралцах хугацаандаа Латви Улсад нэг жил суралцаж, судалгааны ажлаа хамгаалах бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд дээрх сургуулиудын (хоёр) диплом олгоно.

  • Программ хангамж, компьютерийн ухаан, мэдээллийн технологи, электроникийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Сурлагын голч дүн 3.0 дээш.
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй.
  • Физик, электроникийн хичээлдээ дур сонирхолтой.
  • Хагас жилийн амьдрах зардлыг тѳлѳх боломжтой.
  • Ачаалал даах чадвартай.

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 6 дугаар сарын 12

  • Иргэний үнэмлэхний хуулбар  (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

Жич. 2019 оны хаврын төгсөгч дипломын оронд дүнгийн тодорхойлолтыг авч ирнэ. 

Холбоо барих хаяг:

МУИС, ХШУИС, Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхим

МУИС-ийн Хичээлийн 3а байр, 212 тоот

Утас: 976-99116041, Н.Оюун-Эрдэнэ

Email: oyunerdene@seas.num.edu.mn