БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Даатгалын багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Эрсдэлийн удирдлага
- Даатгалын менежмент /ахисан/
- Даатгалын актуар
- Арилжааны даатгал
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр түүнээс дээш зэрэгтэй. Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Даатгалын чиглэлээр судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй эзэмшсэн
- Судалгааны ажлын туршлагатай байх /судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн зэрэг/
- Англи зохих мэдлэгтэй байх
Ажлын байрны нэр: Банкны багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Банкны менежмент /ахисан/
- Мөнгөний бодлого
- Зээлийн шинжилгээ
- Олон улсын банкны үйл ажиллагаа
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр түүнээс дээш зэрэгтэй. Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Банкны чиглэлээр судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй эзэмшсэн
- Судалгааны ажлын туршлагатай байх /судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн зэрэг/
- Англи зохих мэдлэгтэй байх
Ажлын байрны нэр: Бизнесийн мэдээллийн системийн багш /үндсэн 1/
Заах хичээл:
- Бизнесийн мэдээллийн систем
- ERP систем
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Мэдээллийн технологийн чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй
- Програм хангамж болон бусад биет бүтээл боловсруулж бизнесийн практикт нэвтрүүлсэн туршлагатай
- Судалгааны ажлын туршлагатай байх
- Англи зохих мэдлэгтэй байх
- Бизнесийн өгөгдөл боловсруулалт, өгөгдлийн олборлолт, шинжлэлт хадгалалтын талаарх орчин үеийн технологи /business intelligence, data mining, big data, data warehouse, ERP зэрэг/ зохих хэмжээнд эзэмшсэн, мэдлэг, туршлагатай байх
- Багшлах болон заах аргын туршлагатай бол давуу тал болно
- Бизнесийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
- Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, менежментийн багш /үндсэн 3/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эдийн засаг болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Магистр болон докторын зэргийн аль нэгийг нь гадаадын их, дээд сургуульд дүүргэсэн
- Менежментийн чиглэлээр ЭШ судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй, арга техник, ур чадвар эзэмшсэн
- ЭШ судалгааны ажлыг Англи хэл дээр хийх чадвартай
- Бизнесийн байгууллагад ажилласан, эсвэл ИДС-д ажилласан туршлагатай
- Англи хэлний TOEFL IBT оноо 60-аас багагүй, IELTS 5.5 болон үүнээс дээш оноотой дүйцэхүйц мэдлэгтэй бол давуу тал болно
Заах хичээл:
- Хувь хүний менежмент ба манлайлал
- Менежментийн үндэс
- Бизнес ба нийгэм
- Олон улсын бизнес
- Үйлдвэрийн эдийн засгийн шинжилгээ
МАРКЕТИНГ ХУДАЛДААНЫ ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Маркетингийн багш /үндсэн 2/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эдийн засаг болон бизнесийн удирдлагын маркетинг чиглэлээр бакалавр, магистр, доктор (Ph.D) хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Багшлах дур сонирхолтой, практик ажлын зохих дадлага, туршлагатай, ачаалал даах чадвартай
- Маркетинг, олон улсын худалдаа, гаалийн чиглэлээр ЭШ судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй, арга техник, ур чадвар эзэмшсэн
- Гадаад хэл /Англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд ашиглаж интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай, цаашид онлайнаар хичээл заах боломжтой
Заах хичээл:
- Маркетингийн үндэс
- Маркетингийн удирдлага
- Маркетингийн судалгаа
- Шууд маркетинг
- Борлуулалтын удирдлага, стратеги
- Дизайн зохиомжийн үндэс
- Креатив реклам
- Мультмедиа реклам
- Реклам сурталчилгааны дизайн
- Үйлчилгээний маркетинг
Ажлын байрны нэр: Гааль, олон улсын худалдааны багш /үндсэн 1/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр түүнээс дээш зэрэгтэй. Докторын (Ph.D) зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Багшлах дур сонирхолтой, практик ажлын зохих дадлага, туршлагатай, ачаалал даах чадвартай.
- Маркетинг, олон улсын худалдаа, гаалийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж хэрэгжүүлэх орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн
- Гадаад хэл /англи болон түгээмэл хэл/ дээр ном, сэтгүүлийн материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай
- Англи хэл дээр хичээл заадаг бол давуу тал болно.
- Компьютерийн программууд ашиглаж интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай, цаашид онлайнаар хичээл заах боломжтой байх.
Заах хичээл:
- Олон улсын худалдаа
- Барааны чанар, экспертиз
- Гаалийн удирдлага
- Гаалийн хяналт шалгалт эрсдэлийн удирдлага
- Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараах шалгалт
- Барааны ангилал, гаалийн тариф
- Олон улсын бизнес
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн багш /үндсэн 2/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Бизнесийн удирдлагын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан бол давуу тал болно
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ЭШ судалгааны ажил хийх орчин үеийн арга техник, ур чадвар эзэмшсэн
- Англи хэл дээр хичээл заах чадвартай байх, Англи хэлний TOEFL IBT оноо 60-аас багагүй /TOEFL PBT үүнтэй дүйцэхүйц оноотой/ IELTS 5.5 болон үүнээс дээш оноотой дүйцэхүйц мэдлэгтэй бол давуу тал болно
- Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно
- Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно
Заах хичээл:
- Санхүүгийн тайлангийн аудит
- Бүртгэлийн мэдээллийн систем, програм хангамж
- Санхүүгийн болон татварын бүртгэл
- Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний онол, арга зүй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бүтээлийн жагсаалт
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа
Бүртгэл: 2019 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 12-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.