Геологийн улсын IV багийн олимпиад боллоо

Share Button

МАНЛАЙЛАГЧ ГЕОЛОГИ ТББ  нь МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын “Геологийн улсын IV багийн олимпиад”-ыг 2012.04.21 нд амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан Технологийн дээд сургуулийн нийт 15 багийн 60 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Олимпиадын үе шатууд

Эхний үе шат: Нийт багуудад зохион байгуулагчдын зүгээс тест өгөх ба тестийн агуулга нь геологийн ерөнхий мэдлэгийг шалгасан байх юм.Үүнд: Ерөнхий геологи, Минералоги, Петрографи, Структур геологи, Түүхэн геологи, Ашигт малтмалын геологи ба эрэл хайгуул, Геотектоник гэх мэт.

Хоёрдугаар үе шат: Баг тус бүрээс онолын асуулт асуух ба уг асуултыг багаар ярилцаад багийн ахлагч хариулна.

 

Гуравдугаар үе шат: Баг тус бүрд чулуулаг өгөх ба уг чулуулгийг багаар ярилцан хээрийн тодорхойлолт хийх юм.Үүнд: Кернийн дээж, ордын дээж, энгийн дээж.

 

Дөрөвдүгээр үе шат: Мэргэжлийн гадаад хэлний түвшин шалгах

Тавдугаар үе шат: Гранпри шагналын эзэн тодруулах

Багууд геологийн мэргэжилтэй холбогдсон мэндчилгээ, урлагийн үзүүлбэр үзүүлнэ. /Шүлэг, дуу, найраглал гэх мэт/ 3-5 минут.

Олимпиад маань маш өрсөлдөөнтэй явагдаж оюутнууд маань мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр МУИС-н геологийн 3р ангийн оюутан Б.Энэрэл

Багийн нийт оноогоор

ШУТИС-н Нозоми баг 1р байр

МУИС Хайгуулчид баг -2р байр

МУИС Армистронгит 3р байр шалгарлаа.

Олимпиадад ЭБЭХЯ, АМГ, МГХ, АГХ, МҮГХ, QGX ХХК гэх мэт олон зочид төлөөлөгчид ирж үгээ хэлж хөндлөнгийн шүүгчээр оролцлоо.

Мөн биднийг ивээн тэтгэсэн: Монголын геологийн холбоо, QGX ХХК, МҮГХ-ний хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа зохион байгуулагчдын зүгээс болон, нийт оролцогчдынхоо өмнөөс илэрхийлье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар