МУИС-ийн оюутнуудад “ДМД-Монгол” компанийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо

Share Button

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн франц хэл, судлалын оюутнуудын дунд зарласан  “ДМД-Монгол” ХХК-ний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болов. Еслолд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Европ судлалын тэнхимийн франц хэл судлалын багш, оюутнууд, ДМД-Монгол ХХК-ний захирал Ж.Соёлмаа тэргүүтэй хүмүүс оролцлоо.

 

Франц хэлтэн орнуудын зах зээлд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “ДМД-Монгол” ХХК 1998 онд үүсгэн байгуулагдсан байна. Тус компани “Тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх бодлогыг баримталж, шинэ тутам төгсөгч залуучуудыг аялал жуулчлалын салбарт татан оролцуулах, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах, түүхэн болон соёлын өв уламжлалыг хадгалах, онгон дагшин байгалиа хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.

Тус компани үндэсний тур-оператор байгууллагын хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, гадаад хэл, ялангуяа франц хэлний чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, оюутан залуусыг урамшуулах, дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгосон билээ.

2018-2019 оны хичээлийн жилийн хувьд Франц судлалын суралцагч Б.Дүүрэнтуяа, Л.Оюу-Эрдэнэ нар сурлагын амжилтаараа тэргүүлж тус тэтгэлгийг хүртэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар