Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 9 суралцагчдад гардууллаа

Share Button

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь суралцагчдынхаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой билээ. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-д  тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлж, МУИС-ийн ахисан түвшний суралцагчид тэтгэлэгт хамрагдах өргөн боломжийг нээсэн журам болсон юм.

МУИС нь ахисан түвшний сургалтдаа жилд 2 удаа элсэлт авдаг учир ахисан түвшний суралцагчдад зориулсан МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг мөн улирал бүр зарлан олгодог болсон.

Энэ хичээлийн жилийн 2-р улиралд зарлагдсан Ахисан түвшний тэтгэлгийн зарласан хугацаанд  докторын 7, магистрын 25, нийт 32 суралцагчийн материал ирснээс МУИС-ийн захирлын А/223 тоот тушаалаар томилогдсон МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн профессор багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж, суралцагчдын  сурлага, багц цагийн болзол, судалгааны ажлын үр дүнгийн байдал зэргийг харгалзан үзэж дүгнэн 9 суралцагчийг шалгаруулсныг өнөөдөр /2019.06.07/ гардуулан өглөө.

“МУИС-ийн нэрэмжит ахисан түвшний тэтгэлэг”  гардан авсан суралцагчид

Овог Нэр Сургууль Хөтөлбөр
Докторант
1 Ёндонжамц Жажинжав ХШУИС Хэрэглээний хими
2 Эрдэнэцогт Уугангэрэл ХШУИС Хэрэглээний хими
3 Оюунбилэг Мөнхзул ШУС-БУС Биологи
4 Амармэнд Цэнд-Аюуш ШУС-ХУС Утга зохиол судлал
5 Ганзориг Билгүүн ШУС-НУС Сэтгүүл зүй
Магистрант
6 Үнэнбат Доржоо ШУС-ХУС Хэл шинжлэл
7 Батцэвээн Буянхишиг ХШУИС Наношинжлэх ухаан, наноинженерчлэл
8 Ренчиндорж Одням ШУС-БУС Хими
9 Зоригтбаатар Гэрэлмаа ШУС-БУС Биохими

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс