Монголын уламжлалт хоол, ёс заншлын “АХА” болов

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Худалдааны сургуулийн ЗБЗГМ-ийн тэнхимийн 1,2,3-р курсын оюутнуудын дунд “Монголын уламжлалт хоол, ёс заншил” сэдвээр энэ сарын 18-нд “АХА” уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Монголчуудын уламжлалт хоол, ёс заншил, Монгол  үндэсний хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоол зүйн соёл, хооллох дэг, цээрийн ёс  болон Монголын уламжлалт хоолны үүсэл, үндсэн төрөл, онцлог түүний ач холбогдлыг сурталчилж, улмаар монголын зочид буудал, зоогийн газрын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилго бүхий уг тэмцээний  1-р байранд ЗБЗГМ-1-р курсын оюутан М.Анхбаяр , 2-р байранд ЗБЗГМ-1-р курсын оюутан Э.Алтанцацрал, 3-р байранд ЗБЗГМ-2-р курсын оюутан З.Хэрлэнчимэг, тусгай байранд ЗБЗГМ-2-р курсын оюутан М.Солонго  нар тус тус шалгарлаа.

Шүүгчээр МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал, МУ-н зөвлөх инженер, доктор (Ph.D), профессор  Жанчивын Октябрь, МУИС-ийн Худалдааны сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Худалдааны менежментийн тэнхимийн эрхлэгч доктор Н.Оюунжаргал болон ЗБЗГМ тэнхимийн багш нар ажиллав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар