МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит дурсамж, хөрөг нийтлэлийн уралдаан болон ЕБС-ийн сурагчдын дунд зарласан эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардан авлаа.
Дурсамж хөрөг нийтлэлийн уралдааны нэгдүгээр байрт:
“МОНЦАМЭ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Ж.Батсайхан, Монголын радиогийн ахмад найруулагч, зохиолч Ц.Ням-Осор,
хоёрдугаар байрт: сэтгүүлч Ш.Содномжамц, малын их эмч Ш.Нэргүй,
гутгаар байрт: яруу найрагч Б.Чимид, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш доктор Ч.Батсүрэн, “Ачтан” клиникийн эмнэлгийн ерөнхий захирал, зохиолч Ц.Мухар, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн багш С.Шаарийбуу нар шалгарсан юм.
Харин ЕБС-ийн сурагчдаас
II байр: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Хөтөл хотын ерөнхий боловсролын дунд сургуулийн 11г ангийн сурагч Э.Амарбаянгийн “Миний нүдээр Монгол улсын их сургууль” эссэ бичлэг
Сэлэнгэ аймаг Сайхан сум Хєтєл ЕББДС-ийн 11а ангийн сурагч Г.Цэцэг-Эрдэнийн “МУИС-ийн 70 жил” эссэ бичлэг
III байр: Дархан-Уул аймгийн 22-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Гэрэлчимэгийн “Монголын оюун санааны охь МУИС” эссэ бичлэг
Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11с ангийн сурагч П.Цолмонгийн “Монгол бахархал” эссэ бичлэг
Орхон аймгийн “Баян-өндөр” цогцолбор сургуулийн 11з ангийн сурагч Б.Ганчимэгийн “Би өөртөө л итгэдэг” эссэ бичлэг
Тусгай байр: СХД-ийн “Ирээдүй Цогцолбор”-ын I ахлах сургуулийн 11а ангийн сурагч Б.Лхадарийн “Монгол улсын хөгжил – МУИС” эссэ бичлэг
Э.Лхагвасүрэнгийн “МУИС” эссэ бичлэгүүд тус тус шалгарсан юм.
Шагнал авсан уран бүтээлчдийн зүгээс 70 жилийн түүхтэй ууган их сургуулийнхаа тухай бичих, бодох, эргэн дурсах боломжийг олгож энэхүү хөрөг, нийтлэлийн уралдааныг зохион байгуулсанд талархаад, баярт ойн босгон дээр Их Сургуулийнхаа хишгийг хүртэж байгаадаа их бэлэгшээж байна. Санан дурсах, бахархан дээдлэх олон алдартан гавьяатантай эрдмийн өргөөнийхөө ойд өөрсдийн оюун бодлын өчүүхэн зүйлээр бэлэг барьж байгаадаа сэтгэл өндөр байна гэсэн юм. Харин шагнал авсан төгсөх ангийн сурагчид МУИС-д элсэн орох батламж авч байгаадаа баярлаж буйгаа илэрхийлж байлаа.