“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл” уриан дор үйлчилгээний ажилчдын үнэ цэнэ, зөв хандлага, харилцаанд тулгуурлан хийж буй ажилдаа амжилт гаргах, хүмүүс хоорондын харилцааны арга барил, стресс үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний албаны үнэ цэнэ, сэтгэл ханамж” сэдэвт захиалгат сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 6, 7-ны Пүрэв, Баасан гарагт хичээлийн 2 дугаар байрны 104, 128, 131, 132 тоот танхимуудад зохион байгууллаа.
Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь
Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, дэд профессор Г.Түмэннаст
Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин
Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа
Сургалтыг зохион байгуулахад Ажил мэргэжил судлал мэргэжлийн магистрын хөтөлбөрийн баг, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, профессорууд хамтран оролцсон. Энэхүү сургалтад Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Хишигням, багш Б.Золзаяа нар “Стресс менежмент” сэдвээр, багш Н.Должин “Харилцаа” сэдвээр, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш дэд профессор Г.Түмэннаст, дэд профессор М.Батбаатар нар “Хөдөлмөрийн хамт олны харилцаа ба хөдөлмөрийн сэтгэл ханамж” сэдвээр, Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь “Үйлчилгээний албаны үнэ цэнэ” сэдвээр тус бүр маш сонирхолтой аргаар мэдээлэл өгч, судалгааны асуулга бэлтгэн бидэнтэй хамтран ажиллалаа.
Сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 200 орчим ажилтан хамрагдсан. Идэвх санаачлага гарган сургалтанд хамрагдсан нийт ажилчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ оюуны хөрөнгө оруулалт хийсэн багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.