Өчигдөр /2019.06.10/ Монгол Улсын Их Сургууль болон Шинэ Монгол технологийн коллеж хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон ШМТК-ийн гүйцэтгэх захирал Ш.Буянжаргал, Сургалтын үйл ажиллагаа хариуцсан менежер Ш.Оюунчимэг, Химийн тэнхимийн эрхлэгч Т.Оюунжаргал нар оролцов.
Үйл ажиллагааны үеэр талууд сургалты эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэмтэн багш судлаачдыг чадавхжуулах, үр дүнтэй, харилцан туршлага солилцохыг зорилго болгон хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Энэхүү санамж бичиг нь ШМТК-ийг төгссөн төгсөгчдийг МУИС-д үргэлжлүүлэн суралцуулах хамгийн ойрын хамтын ажиллагааны үндсэн суурь баримт бичиг болох юм.