МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн проф., Л.Уранцэцэг, доктор М.Дэлгэржав нарын “Нийгмийн сэтгэл судлал” сурах бичиг хэвлэгдэн гарлаа.
Энэхүү ном нь нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн түүх, онолын зарим урсгалууд, нийгмийн төрөл бүрийн бүлгийн сэтгэл зүйн онцлог, бие хүний хөгжил, төлөвшил, нийгэмшил, сэтгэлзүйн судалгааны зарчим, арга, аргачлал, нийгмийн сэтгэл судлалын зарим салбарууд, хэрэглээний сэтгэл судлалын үндэс, нийгэм-сэтгэл зүйн үзэгдэлд дүн шинжилгээ хийх зэрэг мэдлэг чадвар эзэмшихэд хэрэгтэй мэдээллийг тусгасан анхны сурах бичиг гэдгээрээ онцлогтой бөгөөд их, дээд сургуулийн оюутан, судлаачид төдийгүй сонирхогч олон нийтийн хэрэгцээнд нийцсэн бүтээл болж чаджээ.
МУИС-ийн СССХУТ-ийн эрхлэгч проф., Г.Сарантуяа, Философийн тэнхмийн эрхлэгч проф., Р.Дарьхүү, ШУА-н социологийн салбарын эрхлэгч проф., Ц.Цэцэнбилэг, МУБИС-ийн ССТ-ийн эрхэлгч проф., О.Мягмар нар санал, шүүмж бичсэн, нийт 7 бүлэг, гадаад үгнээс гаралтай нэр томъёоны тайлбар, ном зүй тус тус багтсан уг номыг МУИС-ийн Хэвлэх үйлдвэрт хэвлэсэн байна.