Монголын физикийн XXV олимпиад энэ сарын 10-14-ны өдрүүдэд МУИС–Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиад нь МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 40 багш, 110 сурагч оюун ухаан, авьяас чадвараа сорилоо. Олимпиадыг МУИС-ийн ФЭС, Багануур дүүрэг, УФО Хороо хамтран зохион байгуулсан юм.
9-р ангийн 56 сурагч оролцсоноос “Орчлон” сургуулийн сурагч Ш.Золбаяр нэгдүгээр байр, 1-р сургуулийн сурагч Б.Бат-Амгалан, Хөвсгөл аймгийн 1-р сургуулийн сурагч С.Доржмявхан нар хоёрдугаар байр, Дархан-Уул аймгийн Мон-Турк-21-р сургуулийн сурагч Ж.Золжаргал, Монтурк сургуулийн сурагч И.Баяртулга, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн сурагч О.Галданцэрэн нар тус тус гуравдугаар байр;
11-р ангийн 54 сурагч оролцсоноос “Сант” сургуулийн сурагч Б.Цогт нэгдүгээр байр, “Шинэ-монгол” сургуулийн сурагч Б.Мөнхцэцэг, “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн, нар хоёрдугаар байр, “Сант” сургуулийн сурагч А.Биндэрьяа, МУИС байгаль-эх лицей сургуулийн сурагч Э.Уранбайгал, “Сант” сургуулийн сурагч Т.Дөлгөөн нар тус тус гуравдугаар байр эзэлж алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Багш нарын олимпиадад нийт 40 багш оролцсоноос “Сант” сургуулийн багш Б.Түвдэндорж тэргүүлж, Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн багш Э.Лхагвасүрэн, Увс аймгийн багш Д.Даваадорж нар мөнгө хүрэл медаль, Мон-Турк сургуулийн багш С.Гэрэлмаа, Баян-Өлгий аймгийн Дарын Цогцолбор сургуулийн багш Ш.Самат, Багануур дүүрэг Боловсрол цогцолбор сургуулийн багш Ж.Оюунчимэг, Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Ж.Даваажав нар тусгай байрын шагнал хүртлээ.
Энэ жилийн 7 дугаар сард Эстони улсад болох Олон Улсын Физикийн 43-р олимпиадад улсын физикийн олимпиадын аварга сурагчдаа бэлтгэхээр олимпиадын хороо шийдвэрлэсэн юм.