МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвд Цэцгийн хүлэмж хариуцсан мэргэжилтэн /түр/ шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Экологийн боловсролын төвд Цэцгийн хүлэмж хариуцсан мэргэжилтэн /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Биологич /ургамал судлаач, экологич, ой судлаач/ агрономич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Сургалтын материал боловсруулах, сургалт хөтлөн явуулах чадвартай
  • Олон нийттэй харилцах, тайлбар таниулга хийх ур чадвартай
  • Аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр
  • Бүтээлч, санаачилгатай, багаар ажиллах чадвартай
  • 3-аас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилго:

  • ЭБТ-ийн цэцгийн хүлэмжийг хариуцан ажиллах, хүлэмжийн үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Экологийн боловсрол олгох сургалтыг хөтлөн явуулах, сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, иргэдэд зөвлөгөө өгөх
  • Цэцгийн хүлэмжийн үйл ажиллагааг аж ахуйн чиглэлээр өргөжүүлэх
  • Байгууллагын бусад үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл:

2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар