2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Азийн Судалгааны төв /АСТ/-ийн Удирдах зөвлөлийн уулзалт болов. Уулзалтад Солонгос талаас Чой Ахисан Түвшний Судалгааг дэмжих хүрээлэн /ЧАТСДС /-гийн ерөнхийлөгч Пак Ин-гүк, Сөганг ИС-ийн профессор Юн Бёнг Нам, ЧАТСДС-ийн захирал Ли Ёнг Жиг, ЧАТСДХ-ийн ажилтан Сө Хи Жөнг, МУИС-ийг төлөөлж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Энхцэцэг, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга А.Баярбаатар, Эрдэм шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Сайнбаяр, Ахлах нягтлан бодогч Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Тус хурлаар АСТ-ийн 2018, 2019 оны гүйцэтгэсэн ажлын болон санхүүгийн тайланг хэлэлцүүлж цаашид хамтарсан олон улсын форум зохин байгуулах тухай ЧАТСДХ-ийн саналыг хоёр тал хэлэлцүүлсэн юм. УЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу шинээр томилогдож буй Удирдах зөвлөл ба Эндаумент хорооны гишүүд, төвийн захирлын томилгооны саналыг Солонгосын Чой Ахисан Түвшний Судалгааг дэмжих хүрээлэнд хүргүүлэв.
Эрдэм шинжилгээний хэлтэс