МУИС-ийн МТС-ийн 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнгөрсөн баасан гарагт “Тусгаар тогтнолын ордон”-ны их танхимд болсон юм. Баярын үеэр Мэдээллийн Технологийн Сургуулийг анх үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж,сургуулийн түүхэн хөгжлийг бий болгосон гавьяаг нь үнэлэн Проф. Э.Дамдинсүрэн, Проф. С.Лодойсамба, Проф. Ж.Пүрэв, Проф. Ж.Нямжав, Д-р. З.Болд, Д-р. Д.Бямбажав, сургалтын инженер С.Нэрэндолгор, ОБДТ-ийн эрхлэгч Р.Алтансүх нарыг шагнаж урамшуулан, Электроникийн тэнхимийн профессор С.Лодойсамбыг “МУИС-ийн хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичлээ.
Мөн МШХХТГ-ын шагнал:
Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Проф. Ж.Пүрэв, Холбооны технологийн тэнхимийн эрхлэгч Проф. Ж.Нямжав, Холбооны технологийн тэнхимийн багш Проф. З.Болд, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Проф. Д.Болормааг МШХХТГ-ын “Холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
Монголын залуучуудын холбооны шагнал:
– Сургалтын албаны диспетчер Г.Уранчимэг, Компьютер мэдээллийн технологийн
тэнхимийн багш Б.Батням нарыг “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар
– Сургалтын албаны эрхлэгч Ж.Үйтүмэн, Холбооны технологийн тэнхимийн багш Д-р. Ш.Содбилэг нарыг “Тэргүүний залуу” алтан медалиар
– Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн багш Д-р. Б.Сувдаа, А.Баатарбилэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар
МУИС-ийн шагнал:
– Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Д-р. С.Шаарийбуу, Электроникийн тэнхимийн эрхлэгч Д-р. Б.Ганбат, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Д-р. Ч.Алтангэрэл, Г.Амарсанаа, Д-р. Н.Оюун-Эрдэнэ нарыг “МУИС-ийн хүндэт жуух”-аар
– Электроникийн тэнхимийн багш Ж.Баттогтох, С.Отгонцэцэг, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш Б.Наранчимэг нарыг “МУИС-ийн баярын бичиг”-ээр
МТС-ийн шагнал:
– Холбооны технологийн тэнхимийн сургалтын инженер Ж.Анхзаяа, компьютер хэл шинжлэлийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхжаргал нарыг “МТС-ийн сайшаалын үнэмлэх”-ээр
– Холбооны технологийн тэнхимийн багш Н.Угтахбаяр, Компьютер мэдээллийн технологийн тэнхимийн багш П.Гантуяа, сургалтын инженер К.Есенбек, электроникийн тэнхимийн сургалтын инженер О.Цэнд-Аюуш нарыг “МТС-ийн баярын бичиг”-ээр тус тус шагнасан юм.
Арван жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуулийн баяр дээр баяр нэмж Мэдээллийн Технологийн үндэсний паркийн хамт олон, ШУТИС-ийн МХТС-иас, Цахим Өртөө дээд сургуулийн захирал Буянцогтоо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Хашчулуун болон МУИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн 13 сургуулиас баярын мэндчилгээ, дурсгалын бэлэг гардуулан өгч, оюутан залуусын дуу хуураар баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.