Монгол Улсын Их Сургуулийн зарим эрдэмтэн багш нарын хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлэн Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсаа байгуулсны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр /2019.07.10/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд гардуулан өглөө.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор Бэгзийн Гантөмөр /ШУС-Философи шашин судлалын тэнхимийн зөвлөх дэд профессор/ ,Лувсанчүлтэмийн Жаргал /ШУС-Геологи, геофизикийн тэнхимийн зөвлөх профессор/, нар шагнууллаа.
“АЛТАН ГАДАС” одонгоор Чинбатын Ундрам /Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал/, Ганбаатарын Цэрэн /Номын сангийн захирал/, Содномдоржийн Янжинсүрэн /ШУС Философи шашин судлалын тэнхимийн дэд профессор/, Жадамбын Лхагвадэмчиг /ШУС-Археологи, антропологийн тэнхимийн ахлах багш/, Долгорын Дагиймаа /Хичээлийн 4-р байр Ахмад ажилтан/ нарыг шагналаа.
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Сүхээгийн Баттулга /ОУХНУС-ийн захирал/, Жигжиддоржийн Сарантуяа /Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш/, Баасанхүүгийн Цэрэнханд /ХШУИС-Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор/ нар шагнуулсан юм.
Мөн Ерөнхийлөгчөөс ШУ-ны Гавьяат зүтгэлтэн цолоо гардан авсан Гончигдоржийн Хүүхэнхүү /Цөмийн физикийн судалгааны төвийн ЭША/, Гавьяат багш цолоо гардан авсан Лувсанвандангийн Маналжав /МУИС-ийн дэргэдэх Австралийн тэтгэлэгт сургалтын Монгол талын захирал/, Алтан гадас одон хүртсэн Балдоржийн Очирхуяг /ШУС-Биологийн тэнхимийн профессор/ нарт хүндэтгэл үзүүлэв.
Төрийн дээд одон, медалиар шагнуулсан эрхэм багш нартаа аз жаргал, эрүүл энхийн ерөөл дэвшүүлье.