Болгарын Софигийн их сургуультай гэрээгээ сунгалаа

Share Button

Өнөөдөр МУИС, Болгарын Софигийн их сургуулийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж гарын үсэг зурлаа. Анх 1982 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж багш, оюутны солилцоо хийж ирсэн түүхэн харилцаатай бөгөөд 2004 онд мөн гэрээгээ шинэчлэн байгуулж байсан юм. Софигийн их сургууль бол Болгарын номер нэгт ордог нэр хүнд бүхий шилдэг сургууль билээ.

Энэ удаагийн гэрээнд Монгол судлал, түүх, соёлын чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахын зэрэгцээ хамтарсан судалгаа хийх, талуудын сонирхсон салбарт оюутан, багш, судлаач солилцох, хурал, семинар зохион байгуулах, тэтгэлэгээр оюутан сургах тал дээр Европын холбооны санхүүжилттэй Эрусмус Мундус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Мөн Улаанбаатар дахь Болгарын Элчин сайдын яам татан буугдаж байгаатай холбогдуулан тус ЭСЯ-ны номын сангийн номуудыг МУИС-д бэлэглэсэн юм. Үүнтэй холбогдуулан гэрээнд гарын үсэг зурах үеэр Болгар улсаас МУ-д суугаа элчин сайдад МУИС-ийн зүгээс талархлын бичиг гардуулан өглөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар