МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүх болон инженерүүд өнөөдөр /2019.07.16/ МУИС-ийн хичээл болон оюутны байруудад хийгдэж буй засварын ажилтай биечлэн танилцлаа.
МУИС-ийн хичээлийн I байр, ХЗС, ХШУИС, ОУХНУС, оюутны IV, V байрууд болон Байгаль-эх лицей ахлах сургуульд засварын ажил эхлээд байгаа юм. МУИС-ийн удирдлагуудын зүгээс гүйцэтгэгч компанийнханд чанар, стандартын дагуу засвар болон бусад ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг даалгаад холбогдох чиглэлийн хүмүүст ажлын явц, чанарт хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Мөн Өлзийт хороолол дах МУИС-ийн эзэмшлийн газарт хашаа хийх ажлын явцтай танилцлаа. Одоогоор тус ажил 60 орчим хувьтай байгаа бөгөөд ажлаа алдаа дутагдалгүй, гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч талд хэллээ.