МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА

Share Button

МУИС-д магистрантур, докторантурын сургалтанд бүртгүүлэгчдийн анхааралд:

Доорхи линкээр орж мэргэжлийн шалгалтын хуваариа харна уу.

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

***         ****         ***

МУИС-ийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл  бүртгүүлэгчдийн хүсэлтээр 9 сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгагдлаа. Элсэлтийн шалгалтын 9 сарын 10-15ны хооронд авах болсоныг мэдэгдэе.

Мөн бүртгүүлэгчид бүртгэлийн сайтад эргэн орох хэрэглэгчийн нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд 95038408, 77307730-1162 дугаарын утсаар, онлайнаар бүртгэлийн хураамж төлөх үед гарсан асуудлаар 77307730-1152, 1153 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.

***                  ***                    ***

МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын сургалтанд элсүүлэх бүртгэл 2012 оны 6 сарын 18-аас  2012 оны 9 сарын 09 өдрүүдэд http://burtgel.num.edu.mn хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн шалгалтыг 9-р сарын эхний 10 хоногт багтаан авах ба хуваарийг жич зарлана. Бүртгэл, шалгалтын хураамж 10,000 төгрөгийг цахим хэлбэрээр төлнө. Та цахим хэлбэрээр төлбөр хийхдээ төгрөгийн цахим гүйлгээ хийдэг карттай байх шаардлагатай ба Голомт банк, Төрийн банк, хас банк, Хадгаламж банк, Капитрон банкныаль нэгнээс цахим гүйлгээ хийх эрх бүхий PIN кодыг тухайн банкнаасаа авна. Төлбөр төлсөн тохиолдолд таны бүртгэл баталгаажиж элсэлтйин шалгалтанд орох эрхтэй болно. Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө  дараах бичиг баримтуудынхаа  эх хувийг сканердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. Үүнд:

  1. Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын зэргийн диплом, хавсралт
  2. Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын зэргийн диплом, магистрын зэргийн диплом, хавсралт
  3. Иргэний үнэмлэх /ар, өвөр талыг нэг нүүрэнд хамтад нь/
  4. Цээж зураг  /сүүлийн 3 сард авахуулсан, 3*4 хэмжээтэй/

Таны цахим бүртгэл амжилттай болсон тохиолдолд бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн бүртгэлийн дугаараар бүртгүүлэхийг анхааруулья. Элсэхээр бүртгүүлэгчдээс дараах элсэлтийн шалгалтыг авна. Үүнд: –        Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт, –       Тухайн мэргэжлийн шалгалт –       Ярилцлага Шалгалтын тухай болон бусад мэдээллийг http://burtgel.num.edu.mn болон www.graduate.num.edu.mn  цахим хуудаснаас авч болно. МУИС-МДСА  Утас: 95038408, 7730-7730-1162, 1121  

МУИС-ийн Магистр, докторын сургалтын  2012-2013 оны хичээлийн жилд  дараах чиглэлээр элсэлт авч сургалт явуулах мэргэжлийн нэр:

МАТЕМАТИК КОМПЬЮТЕРИЙН ЧИГЛЭЛ: Магистрант: Алгебр, тооны онол;  Геометр;  Математик;  Хэрэглээний математик;  Математик анализ;  Эдийн засаг-математик загварчлал;  Мэдээллийн систем;  Багш, математикийн;  Статистик , хэрэглээний;  Компьютер программ хангамж Докторант:  Алгебр, тооны онол;  Геометр;  Магадлалын онол;  Математик анализ; Математик, хэрэглээний;  Компьютерийн ухаан;  Багш, математикийн;

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛ: Магистрант:  Мэдээллийн технологи;  Электроник автоматик; Компьютерийн сүлжээ; Менежмент технологийн; Мултимедиа холбооны технологи, Докторант: Мэдээллийн технологи;  Электроник автоматик; Компьютерийн сүлжээ;

ФИЗИК ЭЛЕКТРОНИКИЙН ЧИГЛЭЛ: Магистрант: Физик;  Геофизик;  Физик, физик-электроник; Физик, хэрэглээний  геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Зайнаас тандан судлал ба газар зүйн мэдээллийн ситем; Цөмийн технологи; Багш, физикийн ; Хэрэглээний физик* . Докторант: Физик;  Геофизик;  Цөмийн технологи;  Физик, физик-электроник; Физик, хэрэглээний  геофизик; Сэргээгдэх эрчим хүч; Зайнаас тандан судлал ба газар зүйн мэдээллийн ситем;  Багш, физикийн.

ХИМИ, ХИМИ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Хими;  Эрдэс материалын хими; Хими, хими технологи; Нефтийн хими; Хүнсний хими;  Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими; Хүрээлэн буй орчны хими;  Багш, химийн ;  Нано шинжлэх ухаан; Наноинженерчлэл ; Нанобиотехнологи. Докторант: Хими;  Эрдэс материалын хими;  Хими, хими технологи; Нефтийн хими; Хүнсний хими;  Байгалийн нэгдлийн хими; Нүүрсний хими; Хүрээлэн буй орчны хими;  Органик бус хими; Органик хими;  Аналитик хими;  Физик хими;  Багш, химийн .

БИОЛОГИ, БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Биохими; Микробиологи;  Амьтан судлал;  Ургамал судлал; Биоинформатик; Биоорганик хими;  Биологи, молекулын;  Ой судлал; Экологи, байгаль хамгаалал; Биологи, биотехнологи;  Биофизик Докторант: Биологи, биохими; Биологи, микробиологи; Биологи, амьтан судлал;  Биологи, ургамал судлал; Биологи, биоорганик хими;  Биологи, молекулын;  Ой судлал; Экологи, байгаль хамгаалал; Биофизик

ГАЗАР ЗҮЙ, ГЕОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР Магистрант: Газар зүй; Менежмент, газар зохион байгуулалтын; Байгаль хамгаалал /экологи/, хяналт үнэлгээ; Эдэлбэр газрын кадастр, зураглал; Геологи; Менежмент, аялал жуулчлалын; Шатах ашигт малтмалын эрэл хайгуул; Геологи, эрдэс баялагийн менежмент; Цаг уурын мэдээлэл, прогноз; Хүрээлэн байгаа орчны экологи; Хот ба бүс нутгийн төлөвлөлт; Хүрээлэн буй орчин судлал ОУМ; Багш, газар зүй байгаль шинжлэлийн . Докторант: Газар зүй;  Геологи.

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Археологи-Антропологи; Боловсрол судлал-менежмент; Сэтгэл судлал; Нийгэм соёлын антропологи; Нийгмийн ажил; Социологи; Улс төр судлал; Түүх; Шашин судлал; Сэтгүүл зүй; Философи-Гүн ухаан; Монголчуудын уламжлалт ухаан судлал. Докторант: Археологи-Антропологи; Боловсрол судлал-менежмент; Сэтгэл судлал; Нийгэм соёлын антропологи; Нийгмийн ажил; Социологи; Улс төр судлал; Түүх; Шашин судлал; Сэтгүүл зүй; Философи-Гүн ухаан; Монголчуудын уламжлалт ухаан судлал,

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР Магистрант: Монгол хэл шинжлэл;  Утга зохиол судлал, шүүмж; Эх бичиг судлал; Ардын урлаг судлал;  Монгол судлал*. Докторант: Монгол хэл шинжлэл;  Утга зохиол судлал, шүүмж; Эх бичиг судлал; Ардын урлаг судлал;

ГАДААД ХЭЛ, СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР Магистрант: Гадаад хэл шинжлэл; Гадаад хэлний орчуулга зүй; Олон улс судлал; Гадаад хэл заах арга зүй  /Хятад хэл, Япон хэл, Англи хэл, Солонгос хэл, Герман хэл, Франц хэл, Слав хэл, Орос хэл, Испани хэл, Турк хэл/ Докторант: Гадаад хэл шинжлэл; Гадаад хэлний орчуулга зүй; Олон улс судлал; Гадаад хэл заах арга зүй  /Хятад хэл, Япон хэл, Англи хэл, Солонгос хэл, Герман хэл, Франц хэл, Слав хэл, Орос хэл, Испани хэл, Турк хэл/

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Олон улсын харилцаа;  Олон улсын эрх зүй; Олон улсын эдийн засгийн харилцаа Докторант: Олон улсын харилцаа;  Олон улсын эрх зүй; Олон улсын эдийн засгийн харилцаа

ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Эдийн засгийн онол; Нягтлан бодох бүртгэл;  Менежмент, санхүүгийн; Бизнесийн менежмент; Менежмент, маркетингийн; Олон улсын худалдаа; Хүн ам зүй; Эдийн засаг , статистик; Нягтлан бодох бүртгэл /хяналт шалгалтын/; Худалдааны менежмент; Зочид буудал, зоогийн газрын менежмент, Үл хөдлөх хөрөнгө ба газрын эдийн засаг Докторант: Бизнесийн удирдлага; Эдийн засгийн ухаан

ХУУЛЬ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР: Магистрант: Эрх зүй Докторант: Эрх зүй   Тайлбар:  * гэж тэмдэглэгдсэн мэргэжлээр болон МУИС-ийн Улаанбаатар сургуульд элсэхээр бүртгүүлэгчид 2012 оны 8 сарын 10-ны өдрөөс 9 сарын 1-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоотод бүрдүүлэх материалтайгаа биеэр ирж бүртгүүлнэ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар