ФЭС хоёр шинэ лабораторитой боллоо

Share Button

МУИС-ийн Физик Электроникийн Сургууль 70 жилийнхээ ойн босгон дээр Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролын Салбарын Шинэчлэл” төслийн хүрээнд “Мэдээллийн технологи, Мэдээллийн систем”-ийн болон Геофизикийн тэнхимд өөрсдийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан “Петрофизикийн лаборатори”-ийн шинэ лабораториудынхаа нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийлээ.

Нээлтэнд МУИС-ийн захирал Проф. С.Төмөр-Очир, дэд захирал Проф. Б.Даваасүрэн,  АХБ-ны боловсролын хөгжлийн хөтөлбөрийн албаны захирал док. Проф. Р.Бандий, ФЭС-ийн захирал Проф. Ж.Даваасамбуу, төслийн худалдан авалт хариуцсан зохицуулагч Д.Ундрах болон ФЭС-йин багш, оюутнууд оролцсон юм.

Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд тохижуулсан лаборатори нь 26 ширхэг компьютер, проектор, электрон самбар, принтер, сканнер зэргийн нийт 39,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэгдсэн байна. Мөн тус төслийн хүрээнд нэг семинарийн өрөөг багш, оюутны ширээ, сандал, проектороор бүрэн тохижуулжээ.

“Петрофизикийн лаборатори” нь Америк, Канад, Тайвань болон Европын холбооны улсад үйлдвэрлэсэн шинэ багаж төхөөрөмжүүд болон геофизикийн тэнхмийн  багш нарын зохион бүтээсэн техник хэрэгслүүдээр тоноглогдсон бөгөөд эрдэс, чулуулгийн зарим физик шинж чанарууд болох нягт, соронзон мэдрэх чадвар, цахилгаан эсэргүүцэл, чичирхийллийн долгион тархах хурд зэргийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой юм.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар