Монгол, Солонгос хэлний сургалтын талаахи олон улсын хурал боллоо

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойд зориулсан “Монгол, солонгос хэлний сургалт ба  солонгос хэлийг гадаад хэлээр заах нь” сэдэвт хурал энэ сарын 26-ны өдөр боллоо. Уг хурлыг БНСУ-ын “Солонгос хэлний сургалтын нийгэмлэг”, МУИС-ийн ГХСС-ийн Солонгос судлалын тэнхим хамтран зохион байгуулсан юм.

ГХСС-ийн өрнө дорнын 14 хэл заадаг бөгөөд Солонгос судлалын тэнхим 1991 байгуулагдсан ба өнгөрсөн жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Тэнхим үүсэн байгуулагдсан цагаас “Солонгос сан” сурах бичиг, судалгааны материалаар хангах, оюутан, багш нарыг Солонгост сургах, судлагаа хийх, багш нарт зохиол бүтээлээ хийхэд санхүүгийн тусламж үзүүлэх, түүнийг нь хэвлүүлэх, оюутан суралцагчдад тэтгэлгэ олгох зэргээр дэмжиж ирсэн юм. Мөн КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, тэнхимийн хичээл сургалт болон материаллаг баазыг бэхжүүлэхэд байнга дэмжин тусалсаар ирсэн ба жил бүр тус байгууллагаас илгээсэн нэг сайн дурын багш багшилж байна.

Энэ удаагийн хурал МУИС-ийн 70 жилийн ойд зориулсан, солонгос хэлийг гадаад хүнд заах төдийгүй монгол, солонгос эх хэлний сургалтын тухай гэсэн үндсэн хоёр чухал сэдвийн хүрээнд болсон төдийгүй БНСУ-ын “Солонгос хэлний сургалтын нийгэмлэг”-ийн гадаад зохион байгуулж буй анхдугаар хурал гэдгээрээ онцгой ач холбогдолтой болсон юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар