МУИС-ИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Ажлын байрны нэр: ЭБТ-ийн Маркетинг, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

МУИС-ийн ЭБТ нь Маркетинг, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

Мэргэжил: Эдийн засаг, Бизнес удирдлага, Маркетинг, Гадаад харилцаа, Экологийн чиглэлээр дотоод, гадаадын их дээд сургууль төгссөн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Биологич, экологич болон байгалийн ухааны мэргэжилтэй бол давуу тал/

Хэлний боловсрол:

Гадаад хэлний өндөр мэдлэгтэй   /Орос, Герман, Англи хэл/

Туршлага: Ажлын туршлагатай. /Боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал/

Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай.

Харилцааны ур чадвар эзэмшсэн, ёс зүйн төлөвшил өндөртэй

Багаар ажиллах, үлгэрлэн манлайлах чадвартай

Дасан зохицох болон ачаалал даах чадвартай

Маркетингийн судалгаа шинжилгээ хийж, бизнес төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн.

Байгууллагын хөгжлийн талаар мэдлэгтэй, төлөвлөх, зохион байгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.

Байгалийн шинжлэх ухааны анхан шатны мэдлэгтэй бөгөөд экологийн боловсрол олгох ажилд сонирхолтой, хүүхэд, залуустай ажиллах дур хүсэлтэй бол давуу тал.

Гүйцэтгэх ажлын чиг

  • Байгууллагын маркетинг, сурталчилгааны үйл ажиллагааг хариуцах, танилцуулга, сурталчилгааны материал боловсруулах, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах
  • Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх, тайлан гаргах
  • Гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж судлах, харилцаа холбоо тогтоох, төсөл бичих
  • Сургалт төлөвлөх, зохион байгуулах, танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах

Бүрдүүлэх материал:

–       Төрийн албан хаагчийн анкет

–       Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар

баталгаажуулсан  хуулбар

–       Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

–      Ажил байдлын тодорхойлолт

–       Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)

–       Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

–      Ажлын байрны талаарх өөрийн зорилго, тэмүүлэлийг 1 хуудас бичих

Бүртгэл: 2012 оны 7 дугаар сарын 9-нөөс 20-ны өдрийн 1800 цаг хүртэл

Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Ардчиллын ордны хойно байрлах Экологийн Боловсролын Төв, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 350529; 77307730 (8100, 8101, 8104)

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар