Олон улсын олимпиадад оролцох оюутнуудад тэтгэлэг өглөө

Share Button

Энэ оны 7-р сарын 26-наас 8-р сарын 3-нд БНБУ-ын Софи хотноо явагдах олон улсын оюутны математикийн 19-р олимпиадад оролцохоор бэлтгэл хийж буй  МКС-ийн Математикийн 4-р ангийн оюутан Б.Ганбат, Б.Эркехулан болон дасгалжуулагч багш, Математик анализийн тэнхимийн эрхлэгч, дэд проф. В.Адъяасүрэн  нарт Монголын даатгагчдын холбоо, Монголын актуарчдын нийгэмлэг, Монре даатгал компаниас нийт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгосныг Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, Монре даатгал компанийн гүйцэтгэх захирал П.Ганзориг, Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Гантулга нар гардуулж, тэмцээнд нь амжилт хүслээ.

Цаашид математик, програмчлалын чиглэлээр олон улсын уралдаан, тэмцээн, олимпиадад амжилт гаргасан оюутан, сурагчдыг дэмжиж, урамшуулах зорилгоор бизнесийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр сан байгуулж, ийм үйл ажиллагааг тогтмол явуулахаар төлөвлөж байгаа юм байна.  Мөн  сүүлийн 3 жилд МУИС-ийн МКС-ийн оюутнууд олон улсын оюутны математикийн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 3 тусгай байрын шагнал, програмчлалын Азийн бүсийн тэмцээнээс багаараа 1 мөнгө, 2 хүрэл медаль авсан амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд  оюутан, сурагчдыг тэмцээнд бэлтгэх, амжилт үзүүлээд ирэхэд нь шагнаж, урамшуулах эхний алхам хийгдэж байгаад багш, оюутнууд баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар