Ази дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал орчин цагийн зохицол

Share Button

Азийн философийн Холбооны ICAPA 2012-Монгол олон улсын ээлжит хурал “Ази дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал орчин цагийн зохицол” сэдвээр МУИС-дээр 2012 оны 8 дугаар сарын 29-31 –ний хооронд Улаанбаатар хотноо болно.  Энэхүү олон улсын хурал нь нийгмийн хөгжлийн  үзэл баримтлал, парадигмууд тэдгээрт уламжлал орчин цагийн нөлөөллийн асуудлыг шинжлэн судалж, Азийн болон дэлхийн хөгжлийн тухай үзэл номлолын хөгжилд Азийн эрдэмтэн судлаачдын оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус хурлыг МУИС-ийн НШУС нь ХЗС, ЭЗС, ГХСС, МХСС-иудтай хамтран зохион байгуулж байна. ICAPA 2012-Монгол хуралд Азийн болон дэлхийн 30 гаруй их дээд сургууль, судалгааны байгууллагуудаас 70 орчим илтгэл хэлэлцүүлж, хуран чуулахаар хүсэлтээ гаргаж, өргөдөл өгчээ.

Азийн Философийн Холбооны (АФХ) тухай товчхон:

Азийн Философийн Холбоо (АФХ) нь Монгол, Турк, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Казахстан, Энэтхэг, Индонез, Киргизстан зэрэг Ази болон дэлхийн улс орны философи, хэлшинжлэл, уран зохиол, соёл, урлаг, улс төр судлал, хууль зэрэг нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэмтэд, судлаачдаас бүрддэг өргөн гишүүнчлэлтэй олон улсын төрийн бус байгууллага юм.

АФХ-ны хурлуудад О.Мөнхбат (Ph.D.), Л.Молор-Эрдэнэ (Ph.D.), Д.Сарантуяа, Ц.Түвшинзаяа, Б.Урангоо зэрэг МУИС-ийн НШУС, ХЗС-ийн багш судлаачид тогтмол оролцож, үндсэн илтгэлүүд тавьж хэлэлцүүлж иржээ.

2011 оны 11 дүгээр сард Японы Фукуока хотноо болсон ICAPA 2011-Japan хурлаар МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч Проф. О.Мөнхбат тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар