Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Share Button

МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш Ц. Саранцацрал Монгол Улсын гавьяат багш цолоор, МУИС-ийн НШУС-ийн Түүхийн тэнхимийн багш Ж.Урангуа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам,  Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан хэл бичгийн болон түүхийн шинжлэх ухааны хөгжил, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил, өргөн олон түмний мэдлэгийг дээшлүүлэх, залуу хойчоо сурган  хүмүүжүүлэх үйлст оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ийнхүү төрийн дээд одон мядалиар шагнажээ. МУ-ын гавьяат багш Ц.Саранцацрал

Доктор Профессор Ж.Урангуа

Цэрэнчимэдийн Саранцацрал нь хэл бичгийн ухааны анхны доктор цол хүртсэн анхны эмэгтэй юм. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор тэрбээр 2000 онд АНУ-ын намтар судлалын хүрээлэнгээс тодруулсан “Дэлхийн шилдэг эмэгтэй”-н нэгээр тодорч байсан билээ.

Төрийн дээд одон медаль хүртсэн эрдэмтэн багш нартаа баяр хүргэж цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлст нь амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар