NUM ALPHA GUEST TALK зохион байгуулагдана

Share Button
Маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн шинэ номын сан 203 тоотод ээлжит NUM ALPHA GUEST TALK зохион байгуулагдана. Энэ удаагийн зочноор бидний сайн мэдэх эрхэм нэгэн, УИХ асан, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл уригдан оролцох гэж байна.
“Ногоон нүдэн лам, “Жаран цагаан хонь”, “Америкад суралцсан тэмдэглэл” “Миний ажлын Ноу Хау” гэх зэрэг bestseller болсон номнуудын зохиогч, мөн Стэнфордын Их сургуулийн төгсөгч тэрээр улс, нийгмийн хувьд тулгамдаж буй томоохон асуудал болох нүхэн жорлонг өөрчлөх талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж олон үр дүнг гаргаад байгаа билээ. Энэ удаад “Жорлонгоо өөрчилье ба Оюутан залуусын оролцоо” гэх сонирхолтой сэдвийн дор бидэнтэй яриа өрнүүлнэ.
Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийн доорх холбоосоор аваарай. https://www.facebook.com/events/550818375489159/  
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар