Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр МУИС-ийн Хими Хими Инженерчлэлийн Сургуулийн “Хими” мэргэжлийн (D442000) бакалаврын хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ. ХХИС нь БСШУЯ-наас авсан сургалтын тусгай зөвшөөрлийн дагуу 9 мэргэжлээр бакалавр, түүний дараах түвшний сургалтыг явуулж байгаагийн нэг үндсэн салбар нь Хими мэргэшсэн бакалавр бэлтгэх хөтөлбөр юм.
Энэ нь МУИС-д анх удаа магадлан итгэмжлэгдэж байгаа химийн салбарын хөтөлбөрүүдийн нэг бөгөөд тус сургууль Бакалаврын сургалтын хүрээнд МУИС-ийн Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан суралцагчдад өргөн хүрээтэй суурь мэдлэг олгохоос гадна холбогдох нэн чухал онолын мэдлэгийг судалгааны мэдлэг, ур чадвартай хослуулан эзэмшүүлж, асуудалд өөрийн гэсэн байр сууринаас шүүмжлэлтэй хандах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэхэд сургалтын бодлогыг чиглүүлж, “нээлттэй, судалгаанд суурилсан сургалт”-ыг хөгжүүлэх, бусад мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.