МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэст захиргааны туслах ажилтан /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын дагуу Эрдэм шинжилгээний хэлтэст захиргааны туслах ажилтан /түр/ шалгаруулж ажиллуулна. МУИС-ийн профессор, багшийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, төслийн менежментийг цахимжуулахад анхаарч ажиллаж байгаа билээ. Энэ ажлын байранд дараах ажил үүргийг гүйцэтгэж ажиллана.

  • ЭШММС, ТММС-ийн хэрэглэгчдэд туслах
  • ЭШММС, ТММС-ийн өгөгдлийг цэвэрлэх, нэгтгэх
  • Өгөгдлийн шинжилгээ хийх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • МУИС-ийн магистрант, докторант байх; /мэдээлэл, компьютерийн ухааны чиглэлээр бол давуу тал болно/
  • Монгол, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; /нэмэлт гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно./
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай байх;
  • Бүтээлч, санаачилгатай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, интернэтийн орчинд ажиллах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
  • МУИС-д магистрант, докторантаар суралцаж байгаа тухай тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар