МУИС-ийн судлаач, багш, оюутан, төгсөгчид, хамтран ажилладаг түншүүд та бүхнийг МУИС-ийн болон МУИС-ийн гарааны компанийн Шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүний брэндингийн (Брэнд лого, брэндингийн стратеги) зохион бүтээх уралдаанд урьж байна.
Брэнд лого нь МУИС-ийн багш судлаачдын бүтээн бий болгосон шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, брэндингийн стратеги нь зах зээлд танигдах, маркетингийн нэг сувагтай болох төлөвлөгөөг боловсруулахад ашиглагдана.
Уралдааны зорилго:
- МУИС-ийн шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүний онцлог, давуу талыг олон нийтэд таниулах, сурталчлах
- МУИС-ийн болон МУИС-ийн гарааны компанийн шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүний брэндингийн стратегийг тодорхойлох, маркетингийн нэг сувагтай болох
Ерөнхий шаардлага:
Брэнд лого нь МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн, 3-аас олонгүй өнгө хосолсон, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн, өндөр нягтралтай бүтээл байна.
Брэндингийн стратеги нь МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд нийцсэн товч төлөвлөгөө байна.
Шалгарсан бүтээлийг МУ-ын барааны тэмдэгтэд бүртгүүлэх ба өмчлөгч нь МУИС байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Брэнд Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
- График дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн байна.
- Бүтээгчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй
- Брэнд Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
- Брэнд Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Нэг хүн хэд хэдэн загвар бүтээл өрсөлдүүлж болно.
- Уралдааны бүтээлээ дизайны төслийн эх файл (project file), хувиргасан зурган файл болон утга санааны тайлбарын хамт tto@num.edu.mn цахим хаягаар ирүүлнэ..
- Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйл барааны тэмдэгт тавигдах шаардлагатай нийцэж байх.
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа: 2019 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 12-ны хооронд
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан МУИС-ийн багш оюутнуудын санал, шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр шалгаруулж, дүнг www.num.edu.mn цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Хамгийн шилдэг нэг бүтээл 500.000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Нэмэлт мэдээлэл авах холбоос
Холбоо барих: Утас: 77307730-1141
МУИС-ийн 1-р байр 203 тоот өрөө
Инноваци, технологи дамжуулах төв