МУИС-ийн судлаач, багш, оюутан, төгсөгчид, хамтран ажилладаг түншүүд та бүхнийг МУИС-ийн Брэнд Маскот (Mascot) зохион бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Маскот нь аливаа нэг үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, газар нутгийн онцлогийг нийгэмд танилцуулан сурталчлах зорилгоор ашигладаг бэлгэдэл амьтан юм.
Уралдааны зорилго:
- МУИС-ийг нийгэмд сурталчлах төрөл зүйлийг нэмэгдүүлэх, МУИС-ийн оюутан залуусын мэргэжлийн болон урлаг соёлын уралдаан тэмцээнд хөгжөөн дэмжигчдийн төрхийг бүрдүүлэх
- МУИС-ийн бэлэг дурсгалын төрөл зүйлийг нэмэгдүүлэх
Ерөнхий шаардлага: МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, онцлог болон үнэт зүйл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн, 3-аас олонгүй өнгө хосолсон, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн гурван хэмжээст байгуулалт болон өндөр нягтралтай зурган хувилбаруудтай иж бүрэн бүтээл байна.
Шалгарсан бүтээлийг МУ-ын барааны тэмдэгтэд бүртгүүлэх ба өмчлөгч нь МУИС байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Брэнд Маскот нь гурван хэмжээст байгуулалт болон зурган хувилбар нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
- График дизайны мэргэжлийн программ дээр хийгдсэн байна.
- Бүтээгчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй
- Брэнд Маскотын дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
- Брэнд Маскотын лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Нэг хүн хэд хэдэн загвар бүтээл өрсөлдүүлж болно.
- Уралдааны бүтээлээ дизайны төслийн эх файл (3D & 2D project file), хувиргасан зурган файл болон утга санааны тайлбарын хамтtto@num.edu.mn цахим хаягаар ирүүлнэ.
- Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйл барааны тэмдэгт тавигдах шаардлагатай нийцэж байх.
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа: 2019 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 12-ны хооронд
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан МУИС-ийн багш оюутнуудын санал, шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр шалгаруулж, дүнг www.num.edu.mn цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Хамгийн шилдэг нэг бүтээл 500.000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Холбоо барих: Утас: 77307730-1140
МУИС-ийн 1-р байр 203 тоот өрөө
Инноваци, технологи дамжуулах төв