Сөүлийн Их Сургуультай хамтран ажиллана

Share Button

Солонгосын Сөүлийн их сургуулийн гүйцэтгэх дэд захирал ChangKu BYUN тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д 2012 оны 9 сарын 14-д айлчиллаа. Уулзалтанд МУИС-ийн ГХХА-ы эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, ЭШИ-ийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, ББС-ийн захирал Н.Батхүү, НШУС-ийн багш Төртогтох, ГХХС-ийн багш  Сайнбилэгт нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Сөүлийн их сургуулиас шинээр зарласан Global Scholarship гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, МУИС-иас сайн оюутнуудыг тэтэглэгтэй сургах боломжтойг илэрхийлэв. Мөн адил төсөөтэй болон 2 талын харилцан ойлголцлын дүнд тодорхой салбар чиглэлийн судалгааны ажлыг хамтран хийх, МУИС-ийн багш нарыг СИС-д богино болон урт хугацаанаар мэргэжил дээшүүлэх боломжийг олгох, МУИС-д судалгааны төв барихад тус сургуулиас зөвлөх ирүүлэх боломжийг судлах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Уулзалтын дараа МУИС-ийн оюутнуудад Global Scholarship тэтгэлэгт хөтөлбөрийн талаар болон хамрагдах боломж, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар