МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимд туслах ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн туслах ажилтан

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Сэтгэл судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Сэтгэл судлалын туршилтын аппарат, хэрэгсэлтэй ажиллах чадвартай
  • Англи хэлийг бичгийн болон ярианы ахисан дундаас дээш түвшинд эзэмшсэн (Баталгаажуулах баримттай)
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2019 оны 12 дугаар сарын 9-17-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар