Олон Улсын Франц хэлний Багш нарын дэлхийн XIII Их хуралд оролцов

Share Button

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотод 2012 оны 7 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Олон Улсын Франц хэлний Багш нарын дэлхийн XIII Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус ээлжит Их хурлыг Олон Улсын Франц хэлний Багш нарын Холбоо, Африк Австралийн Франц хэл судлалын Холбоотой хамтран зохион байгуулжээ.

Олон улсын Франц хэлний Багш нарын холбоо нь 1969 онд байгуулагдснаас хойш өдгөө дэлхийн 140  орны 186 холбооны 80 000 гаруй багшийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага болон өргөжжээ.  Тус байгууллага нь бүс нутгийн хурлыг 2 жил тутам, дэлхийн Их хурлыг 4 жил тутам зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Африк тивд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Уг Их хуралд дэлхийн 45 орны 800 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцож  салбар хуралдаанаар 200 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн байна. Хурал хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хэлшинжлэл, заах аргазүй, орон судлал, соёл судлал, франц хэл судлалын хүрээг хамарсан ажээ. Тус хуралд МУИС-ийн ГХСС-ийн Франц-Роман судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл, багш Н. Мөнх, С. Булгантамир нар оролцсон байна. Тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл “Монголын уран зохиол дахь Францын уран зохиолын нөлөө”, багш С. Булгантамир “Франц хэлний сургалт Монголд” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.

Энэ удаагийн Их хурлаар Олон Улсын Франц хэлний Багш нарын Холбоо болон түүний салбар бүсүүдийн удирдах зөвлөлийн ээлжит сонгууль болсноос Франц хэлний Монгол багш нарын холбооны хамаарах Ази-Номхон далайн бүсийн ерөнхий нарийн бичгийн даргаар МУИС-ийн ГХСС-ийн Франц-Роман судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл сонгогдсон байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар