Оны шилдэг клубээр МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб шалгарлаа

Share Button

МУИС-ийн оюутны клубуудын дарга нарыг чадавхижуулах сургалт, оны шилдэг клубыг тодруулах арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо.  Тус арга хэмжээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 26 клуб оролцов. Үйл ажиллагааг нээж Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга Др М. Эрдэнэчимэг  үг хэллээ.

Тэрээр оюутнуудыг клуб хамт олон болж ажиллаж байгааг сайшаагаад клубуудын дарга нарыг цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг хүсэв.  ОТХ нь клубуудээс ирсэн тайланг үндэслэн 2019 оны шилдгийн шилдэг клубуудыг сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад клубуудыг үйл ажиллагааны тогтвортой хөгжиж буй байдал, оюутнуудын оролцоо, үр дүн, тайлан зэргийг харгалзан дүгнэж

  • 1 байр “Залуучуудын улаан загалмай”
  • 2 байр “ЭНТИМЕМА”
  • 3 байр “Хос Уянга” клубыг оны шилдэг клубээр шалгаруулж мөнгөн шагнал олголоо.

ОТХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар