АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
Гадаад хэл соёлын сургуулийн Төгсөлтийн дараах сургалт хариуцсан арга зүйч албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
– Нийгэм, хүмүүнлэгийн ухаан, менежментийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
– Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга туршлагатай
– Албан хэрэг хөтлөх чадвартай
– Англи хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
– Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
БҮРТГЭЛ: 2012 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд Хичээлийн I байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1116