Өнөөдөр /2020.02.04/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Итгэл, Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр нартай 2020 оны үр дүнгийн гэрээ байгуулсан юм. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар гэрээ байгуулсан удирдлагуудын цаашдын ажилд нь амжилт хүсэв.
2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулахад гадаад болон дотоод томилолттой байсан удирдлагуудтай ийнхүү үр дүнгийн гэрээ байгууллаа.