АНУ-ын төлөөлөгчид хамтарсан судалгааны хөтөлбөрийн талаар танилцууллаа

Share Button

АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академи болон АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт, МУИС-ийн 1-р байрны 206 тоотод хамтарсан судалгааны хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгын үеэр Монгол дахь USAID-ийн төлөөлөгчийн газрын захирал Francis A. Donovan, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн төлөөлөгч Dr. Dalal Najib нар USAID-ийн Монгол дахь стратеги зорилт, мөн USAID болон АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн хамтран санхүүжүүлдэг PEER /Partnerships for Enhanced Engagement in Research/ хөтөлбөр, түүнд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө өглөө.

Мөн PEER хөтөлбөрт хамрагдсан судлаачид өөрсдийн төслийн талаар МУИС-ийн эрдэмтэн, судлаач, оюутнуудад танилцууллаа. PEER хөтөлбөрт өнгөрсөн жил дэлхийн улс орнуудаас 400 гаруй төслийн санал ирснээс 20 төслийг шалгаруулсны дотор Монголоос 2 төсөл багтжээ. Үүний нэг нь МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн багш Проф. С.Лодойсамба удирдсан Агаарын бохирдлын талаар хийдэг судалгааны төсөл байсан юм.

NUM_Mongolia_talk

USAID-¡_Mongolia

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар