МУИС-ийн Лазерын судалгааны төвд пост-доктор сонгон шалгаруулж авна

Share Button

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

Лазерын судалгааны төв

МУИС-д пост-доктор ажиллуулах журмын дагуу ШУС-ийн Байгалийн ухааны салбараас пост-доктор сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны нэр: Пост-доктор (2020 оны 2 дугаар сарын 17-аас 2021 оны 2 дугаар сарын 15 хүртэл)

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Физикийн шинжлэх ухаан, лазерын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байх
  • Лазер спектроскоп, лазерын физикийн чиглэлээр судалгааны ажил хийх орчин үеийн арга зүй эзэмшсэн байх
  • Өмнө нь судалгааны ажил хийж байсан туршлагатай байх (судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн зэрэг)
  • Мэргэжлийн материал унших, ашиглах, бичих түвшний англи хэлний  мэдлэгтэй байх

Гүйцэтгэх ажлууд:

  • Өндөр давтамжтай, богино пульс үүсгэх туршилтын тохируулга хийж, тоног төхөөрөмжүүдийг угсарч туршилт судалгаанд бэлэн болгох
  • Фемтосекундын лазерын үүсгүүрийг ашиглан зарим материалд явагдах хэт хурдан процессуудын хэмжилт туршилтуудыг хийж гүйцэтгэх
  • Лазерын судалгааны төвд хийгдэж байгаа хамтарсан судалгааны ажлуудын туршилтыг гүйцэтгэх, үр дүнг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэх.
  • Тус судалгааны төвд суралцаж байгаа ахисан түвшний оюутнуудыг сургаж, дагалдуулан хэмжилт туршилтуудыг хамтран хийж гүйцэтгэх
  • Зарим лазерын мэргэжлийн хичээлүүдийн семинар, лабораторийн ажлыг хийж гүйцэтгэхэд оролцох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүтээлийн жагсаалт

Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 6-13-ны өдрийг дуустал 17.00 цаг хүртэл ажлын цагаар МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 229 тоот өрөөнд бичиг хэргийн ажилтан А.Нандинцэцэгт хүлээлгэн өгнө үү.

Лавлах утас: 88012925 Н.Төвжаргал

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар