Ажлын байрны нэр: Цахилгаан соронзон ба оптикийн лабораторид лаборант
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Физикийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадвар арга зүй эзэмшсэн
- Цахилгаан соронзон, оптик багаж дээр ажиллаж байсан, энэ чиглэлээр магистр хамгаалсан эсвэл МУИС-ийн магистрант бол давуу тал болно
- Техник хангамж, программ хангамжийн шинэ төрлүүдийг сурах, эзэмших чадвартай байх
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, интернетийн орчинд ажиллах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 6-14-ний өдрийн 1700 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136