МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн /түр/ сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Гадаад оюутны элсэлт хариуцсан мэргэжилтэн /түр орон тоо/

Гүйцэтгэх ажлын цар хүрээ: Гадаад оюутны элсэн суралцах үйл ажиллагааг зохион байгуулах, суралцах явцад тулгарсан асуудлыг холбогдох байгууллага алба нэгжүүдтэй хамтран зохицуулж шийдвэрлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэг, чадвартай
  • Хятад хэлээр харилцах чадвартай бол давуу тал болно
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт, удирдах ажилтны холбоо барих утас

Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 6-12-ны /ажлын өдрүүдэд/ 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар