Ажлын байрны нэр: Лаборант
Ажлын байрны зорилго: Хариуцсан өрөө, лаборатори, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний аюулгүй, хэвийн ажиллагааг бүрэн хангаж, байгалийн ухааны анхан, дунд шатны лабораторийн хичээлийг удирдан явуулах, оюутныг онолын мэдлэгийг баталгаажуулах практик үйл ажиллагаанд сургахад багшид туслах
Ажлын байрны үндсэн үүрэг:
- Сургалтын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах
- Хариуцсан лабораторийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, урвалж бодис, уусмал зэргийг бэлтгэж, аюулгүй нөхцөлийг хангах, сахих, сахиулах
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Боловсрол: Дээд, бакалавр
- Мэргэжил: Хэрэглээний хими, Химийн инженерчлэл, Нано инженерчлэл /аль нэгээр/
- Мэргэшил: Химийн технологич, Химийн инженерчлэл, Нано-инженерчлэлийн /аль нэгээр/
- Туршлага: Лаборатори хариуцан ажиллах, оюутантай харилцах анхан шатны заавар, зөвлөгөө өгөх чадвартай байх
Тусгай шаардлага: Компьютер, компьютерийн орчинд өндөр түвшинд ажилладаг байх, оффисын бүх төрлийн програм дээр чөлөөтэй ажилладаг байх, өдөр тутмын бичиг хэрэг хөтлөх чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 11-14-ний /ажлын өдрүүдэд/ 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136