Ажлын байрны нэр: Төрийн удирдлагын багш /үндсэн 1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Төрийн удирдлагын магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг
- төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
- их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай
- төлөвшсөн, ёс зүйтэй
- эерэг харилцаа, хандлагатай
- ачаалал даах чадвартай
Заах хичээл:
- Нийтийн удирдлагын үндэс
- Төрийн байгууллагын хүний нөөцийн менежмент
- Төрийн байгууллагын чанарын удирдлага
- Төрийн хяналт, хариуцлага
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/
Бүртгэл: 2020 оны 2 дугаар сарын 13-21-ний 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136