Шинэ төрлийн коронавирусийн улмаас амны хаалтны олдоц муу болж, үнэ нэмэгдсэн нь оюутнуудын амны хаалтыг тогтмол хэрэглэхэд бэрхшээл учруулж байна. Энэ цаг үед МУИС-ийн Номын сангийн үйлчилгээний ажилтан П.Сольтогтох, Оюутны 5 дугаар байрны ажилтан Б.Алтанцэцэг нар амны хаалт оёж МУИС-ийн гадаад оюутнууддаа өгсөн нь оюутнуудын бахархлыг төрүүллээ. Амны хаалтыг хүлээн авсан гадаад оюутнууд маань сургуульдаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Өөрт байсан даавуу, эмнэлгийн материалаар сэтгэл гарган амны хаалт оёж оюутнууддаа коронавирус болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлсэн ажилтнууддаа талархал илэрхийлье.
Дашрамд дурдахад МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд дотуур байранд буй гадаад оюутнууддаа өдөр тутам үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.