МУИС-ийн Ахисан түвшний сургуульд дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Ахлах мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистрын зэрэгтэй (Доктор /Ph.D/ зэрэгтэй бол давуу тал болно)
  • Шинжлэх ухааны тодорхой салбараар /Статистик, математик, эдийн засаг, менежментээр суралцаж төгссөн бол давуу тал болно/
  • Дээд боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан
  • Ахисан түвшний сургалт судалгааны арга зүй, сургалтын технологийг эзэмшсэн
  • Судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшсэн
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд, SPSS, EViews, STATA зэрэг судалгааны програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистрын зэрэгтэй
  • Дээд боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
  • Архив бичиг хэргийн туршлагатай
  • Ахисан түвшний сургалт судалгааны арга зүй, сургалтын технологийн талаар мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2020 оны 3 дугаар сарын 19-26-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар