МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч-2019” шалгаруулалтад урьж байна

Share Button

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг бүртгэлжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулна.

Шалгаруулалтад 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд МУИС-ийн нэр дээр оюуны өмч батлуулсан зохиогчид оролцох ба шалгарсан оюуны өмч бүтээгчийг “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч-2019” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Уг шалгаруулалтад нэр дэвшүүлэх хүсэлтэй багш, судлаачид тухайн оюуны өмчийн патент, гэрчилгээний хуулбар болон мэдээллийн хүснэгтийг бүрэн бөглөж tto@num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл Инноваци, технологи дамжуулах төвд илгээнэ үү.

Ирүүлсэн материалд үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шалгаруулалтыг хийнэ.

 Мэдээллийн хүснэгт

1 Оюуны өмч бүтээгчийн овог нэр, эрдмийн зэрэг цол (зохиогч бүрийг бичих)
2 Тухайн оюуны өмчийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол  

(үгийн тоо 300-500)

3 Оюуны өмчийг хэрэглээ ба үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж (үгийн тоо 300-500)

Холбоо барих: Инноваци, технологи дамжуулах төв, МУИС-ийн хичээлийн I байр, 203 тоот өрөө. Утас: 77307730 /1141/, tto@num.edu.mn