Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын үйл ажиллагаанд баримтлах удирдамж гаргалаа

Share Button

Удирдамж

Улсын онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдаан (2020.03.20)-аар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд дараах удирдамжийг гаргаж байна. Үүнд:

  1. Бакалаврын судалгааны ажлын хувьд урьдчилсан хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын 4-8-ны өдөр, жинхэнэ хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын 8-22-ны өдөр, харин бакалаврын судалгааны ажил сонгосон боловч энэ улиралд боломжгүй оюутнуудыг өөрийн болон тэнхимийн хүсэлтийг үндэслэн төлбөрийн алдангигүйгээр намрын улиралд шилжүүлэх эсвэл 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ойролцоо агуулгатай хичээл сонгох боломж олгох
  2. Магистрын ажлын хувьд урьдчилсан хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын 11-15-ны өдөр, жинхэнэ хамгаалалт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдөр, харин магистрын ажил хийх боломжгүй магистрантын хугацааг өөрийн болон тэнхимийн хүсэлтийг үндэслэн төлбөрийн алдангигүйгээр намрын улиралд шилжүүлэх
  3. Магистрын мэргэжлийн дадлагын ажил хамгаалах хуваарьт өөрчлөлт оруулахгүй, дадлага хийх боломжгүй магистрантын дадлагыг төлбөрийн алдангигүйгээр зуны болон намрын улиралд шилжүүлэх
  4. Лабораторийн ажлын хувьд лабораторийн видео хичээлүүд бэлтгэж 2020 оны  4 дүгээр сарын 30-ны  өдрийн дотор суралцагчдад илгээх, лабораторийн лекцийг 4 дүгээр сард багтаан цахим сургалтаар дуусгах, танхимын сургалт эхэлсэн 5 дугаар сард лабораторуудыг чөлөөт хуваарьт шилжүүлэх, лекцийн цагт лекцийн тойм, лабораторийн зөвлөгөө, бататгах хичээлүүд оруулах
  5. Үйлдвэрийн дадлагын хувьд 6 дугаар сард хийх хуваарьт өөрчлөлт оруулахгүй, зуны улиралд нэмэлтээр дадлага сонгох, хийх боломж олгох, дадлага хийх боломжгүй суралцагчийн дадлагыг төлбөрийн алдангигүйгээр зун болон намрын улиралд шилжүүлэх
  6. Лекц, семинарын материалыг цахим сургалтын туршид холбогдох платформ эсвэл СИСи системд нээлттэй байршуулах
  7. Гэрийн даалгаврын хувьд гүйцэтгэх хугацааг 14 хоногоос багагүй болгох, өмнөх даалгаврыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нөхөж өгөх боломжоор хангах
  8. Хичээл цуцлах. Цахим орчны хүртээмж, сүлжээний хүчин чадлын улмаас хичээлээ судлах боломж хязгаарлагдмал байгаа сумын харьяалалтай суралцагчийн өөрийн хүсэлт, хичээл заасан багшийн баталгаажуулалтад үндэслэн хичээлийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны дотор шимтгэлгүй цуцлах
  9. Багшийн энэ улирлын тухайн хичээлийн суралцагчийн тоог 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тоогоор тогтоож А цагт тооцох
  10. Энэ улиралд элссэн гадаад оюутнуудыг намрын улиралд шилжүүлэн суралцуулах

МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтэс