ХШУИС-ийн ЭХИТ-д лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Холбооны технологийн лабораторид лаборант

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Албан хэрэг хөтлөх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компьютерын өргөн хэрэглээний програмууд, интернетийн орчинд
    ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай, харилцааны өндөр соёл,
    ёс зүйтэй
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Холбооны технологийн мэргэжлээр төгссөн буюу “Дохио ба систем”,
    ”Холбооны систем”, ”Тоон холбоо”, ”Тоон дохио боловсруулалт” зэрэг
    хичээлүүдийг үзэж судалж байсан бакалаврын юм уу түүнээс дээш
    зэрэгтэй байх
  • Электрон хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах, засварлах,
    лабораторийн хичээл бэлдэх чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Веб хуудсыг хариуцах тул веб програмчлал, линүкс үйлдлийн системийн
    зохих мэдлэгтэй байх

ЭХИТ-ийн Холбооны технологи(3А-129) сургалтын лабораторийг хариуцан
ажиллах лаборантын хийж гүйцэтгэх ажлууд:

  1. Лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулах, сургалтын чанарыг
    дээшлүүлэх
  2. Одоо орж буй хичээлүүдийн лабораторийн ажилд туслах
  3. Лабораторийн тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж,
    ашиглалтын бэлэн байдлыг хангах
  4. Лабораторийн ажил шинээр тавихад багшид туслах зэрэг болно
  5. Сургалтад зориулсан веб сайтыг хариуцан ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2020 оны 4 дүгээр сарын 1-10-ны /ажлын өдрүүдэд/ 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136
Захиргаа, хүний нөөцийн газар